product
product
product
product
product

ABL NMN WHITE ALL IN ONE GEL — 245 г

Тоо хэмжээ:

  • Үлдэгдэл:

    20

  • Үнэ:

    48,000₮

Нэг бүтээгдэхүүнээр арьс арчилгааны хэд хэдэн алхмыг хялбарчлах зориулалттай All-in-One Gel.

Арьсыг чийгшүүлж, зөөлөн толигор мэдрэмж төрүүлэхээс гадна бүдэг, өнгө жигд бус харагдах арьсны гэрэлтсэн төрхийг дэмжих өдөр тутмын арчилгаа.


1 бүтээгдэхүүн = 6 төрлийн арчилгаа


  1. Тонер / Lotion – арьсыг чийгшүүлэх
  2.  Серум – арьсны нэмэлт арчилгаа
  3. Эмульс – зөөлрүүлж, чийгийг хадгалахад тусална
  4. Крем – чийгшүүлэх, зөөлөн болгох
  5. Маск – арьсыг чийгээр хангах арчилгаа
  6. Будалтын суурь – нүүр будалтын өмнөх суурь арчилгаа

Ингэснээр олон төрлийн бүтээгдэхүүн давхарлан хэрэглэхгүйгээр арьс арчилгааны routine-ээ хялбарчлах боломжтой.


Гол найрлага


NMN-

Бүтээгдэхүүний онцлох найрлага болох NMN (Nicotinamide Mononucleotide) агуулсан.


Niacinamide-

Арьсны өнгөний жигд бус харагдал болон арьсны хамгаалах давхаргын арчилгаанд өргөн ашиглагддаг найрлага.


β-WHITE™ / Oligopeptide-68-

Бүтээгдэхүүний “WHITE” концепцийн онцлох найрлагуудын нэг. Арьсыг илүү гэрэлтсэн, жигд харагдуулах чиглэлийн арчилгаанд ашиглагддаг. 


Vitamin C derivative-

Витамин C-ийн уламжлал болох Ascorbyl Glucoside агуулсан. Арьсыг гэрэлтсэн харагдуулах чиглэлийн арчилгаанд хэрэглэгддэг. 


Цагаан麹 / White Koji extract-

Японы уламжлалт исгэлтийн гаралтай найрлага бөгөөд бүтээгдэхүүний гэрэлтүүлэх, арьс арчилгааны найрлагын нэг хэсэг.


Чийгшүүлэгч найрлагууд-

Glycerin, Butylene Glycol зэрэг чийг баригч найрлагууд нь арьсны гадаргууг чийгшүүлж, хуурайшиж таталдах мэдрэмжийг багасгахад тусална. 


Мөн Soybean Oil, Hydrogenated Lecithin, Allantoin, Dipotassium Glycyrrhizate зэрэг арьсыг зөөлрүүлэх, тайвшруулах, чийгшүүлэх чиглэлийн найрлагууд ордог. 



ЯМАР ХҮМҮҮСТ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

-Олон шаттай skincare хийх цаг бага хүмүүст

-Хуурай, чийг дутагдсан арьсанд

-Арьс нь барзгар, хуурай мэдрэгддэг хүмүүст

- Арьс өнгө бүдэг, ядарсан харагддаг үед

-Чийгшүүлэх + гэрэлтүүлэх төрлийн арчилгаа хүсдэг хүмүүст

- Нэг бүтээгдэхүүнээр олон алхмыг хялбарчлахыг хүсдэг хүмүүст


Нүүрээр хязгаарлагдахгүй, биеийн арьсны хэрэгцээтэй хэсгүүдэд мөн хэрэглэж болохоор танилцуулагддаг. 


ХЭРЭГЛЭХ ЗААВАР


Өдөр тутмын хэрэглээ


1. Нүүрээ цэвэрлэнэ.

2. Савнаас тохирох хэмжээг авна.

3. Нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ.

4. Хурууны өндгөөр зөөлөн тарааж, шингээнэ.


Өглөө: Нүүрээ цэвэрлэсний дараа түрхээд, шаардлагатай бол нарны тосоо тусад нь хэрэглэнэ.


Орой: Нүүрээ цэвэрлэсний дараа All-in-One Gel-ээ түрхэж хэрэглэнэ.


Маск маягаар

Илүү чийгшүүлэх арчилгаа хүсвэл арай зузаан түрхэж, хэсэг хугацаанд байлгаад үлдэгдлийг зөөлөн шингээж болно.