product
product
product

NMN ALL IN ONE GEL — 270 г

Тоо хэмжээ:

  • Үлдэгдэл:

    20

  • Үнэ:

    48,000₮

Японы нэг бүтээгдэхүүнээр 5 төрлийн арьс арчилгаа

Энэхүү гель нь:


  • Тонер / лосьон
  • Эмульс
  • Серум
  • Чийгшүүлэгч крем
  • Маск

гэсэн 5 төрлийн арчилгааг нэг бүтээгдэхүүнд хослуулсан All-in-One гель юм. Тиймээс нүүрээ угаасны дараа дангаар нь хэрэглэж өдөр тутмын арьс арчилгаагаа хялбарчилж болно. 


 NMN гэж юу вэ?


NMN (Nicotinamide Mononucleotide / Никотинамид мононуклеотид) нь энэ бүтээгдэхүүний онцлох найрлага бөгөөд үйлдвэрлэгч нь арьс арчилгааны найрлага (整肌成分) гэж тодорхойлсон байна. 


Бүтээгдэхүүний гол зорилго нь арьсанд чийг, уян хатан байдал, өнгөлөг/гялалзсан харагдалт өгөхөд чиглэсэн өдөр тутмын арчилгаа юм.


 Ямар давуу талтай вэ?


  • Арьсыг чийгшүүлнэ
  • Хуурайшиж таталдах мэдрэмжийг багасгахад тусална
  • Арьсыг зөөлөн, толигор мэдрэмжтэй болгоно
  • Арьсны чийгийг хадгалах арчилгаа хийнэ
  • Хуурай, гундсан харагдлыг арчлахад тохиромжтой
  • Олон шаттай skincare хийх шаардлагыг багасгана


Арьсны чийг, арьсны уян байдал болон гялалзсан төрхийг дэмжих зориулалттай. 


ОНЦЛОГ


  • ҮНЭРТҮҮЛЭГЧГҮЙ
  • СПИРТГҮЙ
  • 270 ГРАММ
  • Том савлагаатай тул өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
  • ЗАВГҮЙ ХҮМҮҮСТ ТОХИРОМЖТОЙ


ХЭРЭГЛЭХ ЗААВАР


Өглөө болон орой хэрэглэж болно.


  1. Нүүрээ сайтар цэвэрлэнэ.
  2. Гелээс ойролцоогоор интоорын хэмжээтэй авна.
  3. Нүүр, хүзүү, декольте хэсэгт жигд түрхэнэ.
  4. Хурууны өндгөөр зөөлөн тарааж, арьсанд шингээнэ. 

  Орой

Нүүрээ угаасны дараа шууд NMN All in One Gel түрхээд арьс арчилгаагаа дуусгаж болно.

  Өглөө

Гелээ түрхэж шингээсний дараа гадагш гарах бол нарны тос SPF тусад нь хэрэглэх нь зөв.


 ХЭН ХЭРЭГЛЭВЭЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ?


  • Хуурай, чийг дутагдсан арьстай
  • Арьс таталдаж, хуурайшдаг
  • Олон бүтээгдэхүүн давхарлаж хэрэглэх дургүй
  • Өглөө орой skincare хийхэд цаг бага
  • Арьсаа өдөр бүр чийгшүүлж, толигор харагдуулахыг хүсдэг
  • Энгийн, богино skincare routine хүсдэг хүмүүст тохиромжтой.